Нийслэлийн сонгуулийн хорооноос өнөөдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд улс төрийн намаас нэр дэвшигчдийн материал хүлээн авч, бүртгэж дуусав. Хуулийн дагуу өнөөдөр буюу есдүгээр сарын 13-нд нэр дэвшигчдийг бүртгэснээ намуудад мэдэгдлээ.

Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлснээр нийт 33 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байна. МАН, АН нийслэлд тус бүр 45 хүн нэр дэвшүүлснээс МАН-аас 41, АН-аас 42 нэр дэвшигчийг бүртгэхээр болсон байна. Бичиг баримтын зөрчил, өр төлбөртэй зэрэг зөрчлүүдээ энэ сарын 15-наас өмнө арилгасан тохиолдолд дахин Нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлэхээс дахин хандах боломжтой юм.

Ардчилсан Намаас НИТХ-д нэр дэвшүүлсэн Д.Мөнх-Эрдэнэ өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан учир орон нутгийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болжээ.  Хуулийн дагуу нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол есдүгээр сарын 26-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сурталчилгаа эхэлнэ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...

Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо....

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж гэр хорооллыг барилгажуулна

Бохир ус татан зайлуулах “Туул-1” коллекторын ажил үргэлжилж байна....

Б.Дашпүрэв: АИ-92 бензиний 33 хоногийн нөөцтэй байна, хомсдол нүүрлэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн  яамны Төрийн нарыг бичгийн дарга...