Гуравдугаар ангийн сурагчдад англи хэл заах туршилтыг 100 сургуульд эхлүүлнэ

Сурагчдад гуравдугаар ангиас англи хэлний хичээл оруулдаг болгохтой холбоотой сэтгүүлчийн асуултад Боловсролын сайд П.Наранбаяр дараах хариултыг өгөв. Тэрбээр “Энэ жилээс англи хэл үндсэн гадаад хэл болсон. Үүнтэй холбоотойгоор сурагчдад англи хэлийг гуравдугаар ангиас нь заахаар байгаа. Гэхдээ эхлээд 100 сургуульд туршиж үзнэ.

Англи хэлний “Pearson” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ танхим болон цахим хосолсон сургалтыг явуулах юм. Боловсролын салбарт хэт угзарсан, гэнэтийн цочмог шийдвэр гаргаж болохгүй. Тийм учраас эхний ээлжид туршилтаар харна” гэж хариуллаа.

Мөн багш нарыг гадаад руу англи хэлний хөтөлбөрөөр сургах тухайд дараах хариултыг өгөв. “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт англи хэлний 2000 багшийг бэлдэнэ гэж зааж байгаа. Мөн тав дахь жилдээ багшилж байгаа багш нарыг өндөр хөгжилтэй орнуудад магистрт сургах бодлогыг хэрэгжүүлнэ” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн, яаж хамрагдах вэ?

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон...

Таван шарын нүхэн гарц дээгүүрх явган хүний гүүрийн металл хийцийг угсарна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын нүхэн...