2.5 тэрбум ам.долларын үнэлгээтэй 20.5 сая тонн нүүрсийг биржээр арилжаалжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 01 дүгээр сарын 01-ээс хойш өнөөдрийн байдлаар Монголын Хөрөнгийн Биржээр 25 удаагийн нүүрсний нээлттэй цахим арилжааг зохион байгууллаа. Нүүрсний цахим арилжааг долоо хоног бүр зохион байгуулж байгаа бөгөөд одоогоор 2.9 сая тонн коксжих нүүрс, 6.5 сая тонн сул коксжих нүүрс, 1.4 сая тонн эрчим хүчний нүүрс, нийт 10.8 сая тонн нүүрсийг 1.25 тэрбум ам.доллароор биржээр худалдааллаа.

УИХ, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй нүүрсийг хил нөхцөлөөр борлуулах, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Биржийн арилжаа 2023 оны хоёрдугаар сараас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК нь нийт 92 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 2.5 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 20.5 сая тонн нүүрсийг үнэ өсгөх зарчмаар биржээр арилжаалаад байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Визтэй холбоотой иргэдийн эрх зөрчигддөг асуудлуудаар БНСУ-ын Элчинтэй уулзжээ

БНСУ-ын ВИЗ-тэй холбоотой Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх...

Иргэний нисэхт хийсэн шалгалтын тайланг танилцууллаа

Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК...

Сургууль орчимд зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр КОЙКА-тай ярилцлаа

НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн осолд хүүхэд өртөх, гэмтэж...

Доминиканд шөнийн цэнгээний газрын дээвэр нурж 79 хүн амиа алджээ

Доминиканы Бүгд Найрамдах Улсын  нийслэлд мягмар гарагийн үүрээр нэгэн...