Жилд 10 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орууллаа

Монгол Улсын иргэн бүр хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас салбарын болоод эдийн засагт эргэлт авчрах том төслүүдийг хариуцдаг. 2022 онд эхлүүлсэн нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн  эхний ээлж болох жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөл дээр нь босгох, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор Тавантолгойн ордыг түшиглэн жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэр Цогтцэцийд босох юм.

Үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор “Эрдэнэс Тавантолгой” ХК жилд дунджаар 24 орчим сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж, 1.9 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олж, 197.3 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах бөгөөд улс болон орон нутгийн төсөвт татвар, төлбөр хэлбэрээр нийт 185.8 сая ам.долларыг төвлөрүүлэх боломж бүрдэнэ. Улс, бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжиж 500-1000 орчим ажлын байрыг шинээр бий болгож, ордыг хаягдал багатай ашиглах, экспортыг нэмэгдүүлэх, экологийн сөрөг нөлөөллийг бууруулах, үр ашиг  нэмэгдэнэ.

Төслийг бүрэн хэрэгжүүлж дуусах санхүүжилтийн хэмжээ тэрбум ам.доллар бөгөөд одоогоор 800 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Нүүрс баяжуулах үйлдвэрт Ази номхон далайн бүсэд үйлдвэрлэл, технологиороо тэргүүлэх брэндүүдийн техник, тоног төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд байгаль орчинд ээлтэй, үр ашигтай дэвшилтэт технологи гэдгийг албаны хүмүүс онцоллоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

“Солонго 1, 2” 2042 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авчээ

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд...

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Орон нутгийн дулаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...