Л.Гантөмөр: АН таван удаагийн судалгааны үр дүнд үндэслэж нэр дэвшигчдээ тодруулсан

Ардчилсан нам цаг үеийн  асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын дарга Л.Гантөмөр:Ард түмнээс нэр цэвэр хүмүүсээ дэвшүүлээч ээ гэсэн хүлээлт байсан. Иймээс манай нам хуучин засаг төрд ажиллаж байсан хүмүүсээ ихэнхийг нь хойш суулгасан. Та хэд минь  энэ удаагийн  сонгуульд  ардчиллаа хамгаалж, дэмжээд оролцож өгөө ээ гэж хүсэлт тавьсан. Монголд үйлдвэрлэл бий болох ёстой гэдэг үүднээс инженерүүдийг дэвшүүлсэн, ялагдаагүй Ерөнхийлөгч гэдэг  утгаар, Х.Баттулгыг, хэлмэгдсэн Ерөнхий сайд гэж үздэг учир Н.Алтанхугийг нэр дэвшүүлсэн. Манай 126 нэр дэвшигчдийн 102 нь цоо шинэ хүн байгаа. Энэ УИХ-ын түвшинд ажиллаж байсан 20 хүрэхгүй хүн, засгийн түвшинд ажиллаж байсан найм хүрэхгүй хүн байгаа. Намын  жагсаалтын  48 улстөрчид  салбар салбарын  төлөөлөл орсон. Энэ 48-аас 4-5 хүн л туршлалатай улстөрч байгаа. Бид тавдугаар сарын 20-нд  шийдвэрээ гаргаад 05 дугаар сарын  25-нд намын даргын гарын  үсэгтэй баримт бичгийг СЕХ-нд  хүргүүлсэн. Одоо СЕХ дээр АН-аас нэр дэвшигчдийг  бүртгэж авах процесс явж байгаа. АН-ын шийдсэн,  намын  даргын явуулсан шийдвэр нэг байгаа гэдгийг онцолмоор байна.

Пүрэвдорж: Аймаг сумдаар  уулзалт хийх үеэр АН-ын нэр сэвтсэн гишүүдийг дэвшүүлэхгүй байхыг намын гишүүд хэлж байсан. Энэ дунд хамгийн их давтагдсан нэр бол С.Баярцогт ббайсан. Иймээс нэр сэвтсэн гишүүдээ дэвшүүлэхгүй байх зарчим байсан. Жагсаалтадд С.Баярцогтын нэр ороход би эсэргүүүцэж, санал хураач гэсэн санал гаргасны дагуу ҮБХ-ны гишүүдийн  бараг 100  хувийн  саналаар миний саналыг дэмжсэн. Үүн дээр  ямар нэг нууц санал хураалт яюаагүй.

Жагсаалтын нэгд та яагаад өөрийгөө бичсэн бэ. Ер нь ямар зарчим барьж жагсаалтад гишүүдийг багтаасан бэ? Дөрөвт бичигдсэн  Цэнгүүн ямар  учраас ийм урдуур жагссан юм бол?

Л.Гантөмөр:

Сонгууль бол  өөрөө шийдэл. Хэн  намаа удирдаж ороод ямар  бодлого танилцуулаад ялалт хийх вэ гэдэг шийдэл вм. Энэ бол сэтгэл хөдлөл биш. Бид нарын хувьд жагсаалт гаргахдаа 3 хүчин зүйлийг харсан. Нэгт, ардчиллын үзэл санааг тээгчид байх. Хоёрдугаарт найман жилд шийдэж чадаагүйг шийдэх хүмүүс байх, гуравдугаарт яг нийгмийн төлөөлөл байх гэсэн зарчим барьсан. Тухайлбал Монгол өрнөөс гарахын тулд эдийн засгийн маш том реформ хийх ёстой. Р.Амаржаргал эдийн засгийн ухааны профессор, МУ-ын Ерөнхий сайд хийж байсан туршлагатай  хүн учир жагсаалтад оруулсан. Залуучууд  сонгуулиас,  улстөрөөс холдоод байна. Залуусын итгэл үнэмшил алдагдахаар улс орон мөхөөд байна. АН залуусаа гаргаж ирэхгүй бол  энэ намын дараа үе тасарна гэдэг утгаар залуусыг урдуур жагсаасан. АН-ын нэр дэвшигчдийн дундаж нас 45  байгаа.

Өнгөрсөн сонгуулиудад танай намын ялагдлын гол шалтгаан бол  эв нэгдэл чинь байсан. Саяны хурлыг харахад эв нэгдэлтэй болсон гэж харахад хэцүү байна? 

АН бусад намыг бодоход ялгаа нь ил тод байдаг. Санал зөрсөн ч ил байдаг. Бидний эв нэгдэл бол  олон ургальч үзлийн нэгдэл гэж би олон удаа хэлж байгаа. Манай  нам бол намын дарга нь бүгдийг удирддаг, шийддэг тийм дарангуйлал хэлбэрийн нам биш байхгүй юу. Нэр дэвшиж чадахгүй үлдсэн хүмүүс өөр өөрийнхөө эмоцийг илэрхийлсэн. Тэр илэрхийлэл эв нэгдэлгүй байна гэж  харагдсан байх. Бусад намд чи нэр дэвшихгүй ээ гэвэл хэлээ хазаад дуугүй суудаг. Харин АН-ынхан бол өөрийн дотор тээж байгаа юмаа илэрхийж чаддаг. Энэ давуу тал бол ардчиллын үндэс байхгүй юу даа. Ингэж олон ургальч үзлийг ил гаргахгүй бол ардчилал өөрөө нурна, хойд Солонгос болно. Тийм учраас бид нар алга ташаад,  уриа лоозон гэдэггүй. АН лоозогноод унавал биш эсрэгээр тэсэрч байвал нийгэм хүлээж авна. Бид хуйвалдвал ялагдана, ил тод хэлэлцээд явбал ялна. Манай нам дотор байгаа бүх хүн монголчуудын эрх чөлөөний төлөө байгаа шүү гэдгийг хатуу хэлмээр байна. АН дотор Монголын эрх  чөлөөний дайсан нэг  ширхэг  ч байхгүй. Алдаа дутагдал гаргасан хүн бий. МАН болон бусад улстөрийн хүчний явуулгаар цоллуулсаар  байгаад нэр хүндгүй болж өртсөн хүн ч бий. Гэхдээ улстөр угаас ийм л байдаг. Ер нь бол таван удаагийн судалгааны үр дүнд нэр дэвшигчдээ тодруулсан.

 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...