Home Улаанбаатар Нисэхийн тойргийг олон түвшний уулзвар болгох ажил эхэллээ

Нисэхийн тойргийг олон түвшний уулзвар болгох ажил эхэллээ

0
Нисэхийн тойргийг олон түвшний уулзвар болгох ажил эхэллээ

НИСЭХИЙН аюулгүйн тойргийн ТЭЗҮ, зураг төсвийн ажил дуусаж ГҮЙЦЭТГЭГЧИЙН ТЕНДЕРийг зарлахад  бэлэн  боллоо. Уг тойргийн ТЭЗҮ, зураг төслийг боловсруулсан “Ангад  арвижих” ХХК-ийн захирал Н.Батдэмбэрэл зураг төслийг ХУД-ийн Засаг даргад хүлээлгэн өгөв.

Нисэхийн аюулгүйн тойргийн тендер дээр  ямар нэгэн маргаан гарахгүй бол зургадугаар сарын дундуур  ажлаа эхлүүлж, ирэх  есдүгээр сарын 01-нээс өмнө дөрвөн замын  уулзвар  болгож гэрлэн  дохиотой болгох эхний үе шат дуусна  хэмээн  Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.АЛДАРЖАВХЛАН энэ үеэр мэдэгдлээ. Мөн үүний дараа олон түвшний уулзвар  буюу гүүр тавих ажлыг эхлүүлэх  юм байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here