Монголын шигшээ Японы багийг хожиж хэсгээ тэргүүлэв

Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Унгар улсад зохион байгуулагдаж буй “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээний D хэсгийг тэргүүлж, хасагдах шатанд шалгарлаа.  Уг тэмцээнд оролцож байгаа Монгол Улсын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд Э.Дөлгөөн, А.Ананд, Д.Дэлгэрням, О.Энхбаатар  нар багтсан. Монголын эрэгтэй шигшээ баг Польш, Бельги, Японы багуудтай нэг хэсэгт багтаад байсан юм.  

Тэгвэл хоёр хоногийн өмнө Польш, Бельгийн багуудтай хийсэн тоглолтоо ялалтаар өндөрлүүлээд байсан Монголын эрэгтэй шигшээ баг өнөөдөр Япон улсын шигшээ багийг хожсоноор ийнхүү хэсгээ тэргүүлж байна. Монгол-Япон улсын шигшээ багийн тоглолт үзэгчидийг суудлаас нь өндөлзүүлсэн тоглолт болж өндөрлөсөн юм. Цаг дуусах дөхсөн үед багуудын онооны харьцаа 18:18 болж тэнцээд байсан юм. Тэгвэл сүүлийн мөчид Монгол Улсын шигшээ багийн тамирчин А.Ананд хоёр оноо авч чадсан нь хожлын оноо байлаа. Япон улстай хийсэн тоглолтын үеэр тамирчдын авсан оноо болон довтолгооны үзүүлэлтийг харуулвал

А.Ананд – 5 оноо, 1 самбар, хожлын шидэлт
Э.Дөлгөөн – 7 оноо, 3 самбар, 5/10 довтолгоо
О.Энхбаатар – 3 оноо, 1 самбар, 3/4 довтолгоо
Д.Дэлгэрням – 5 оноо, 5 самбар, 5/6 довтолгоо хийсэн байна.

Ийнхүү Унгар улсад зохион байгуулагдаж буй “Парис-2024” Олимпийн эрх олгох тэмцээний хэсгийн тоглолтуудад Монгол Улсын эрэгтэй шигшээ баг нийт авсан оноогоороо тэргүүллээ.

Монгол – 62 оноо

Франц – 60 оноо

Япон – 59 оноо
Тэгвэл хасагдах шатанд Изралийн шигшээ багтай оноолт таарсан. Тус тоглох тоглолт өнөөдөр 22:15 цагаас болох юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн, яаж хамрагдах вэ?

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон...

Таван шарын нүхэн гарц дээгүүрх явган хүний гүүрийн металл хийцийг угсарна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын нүхэн...