“Монгол Улс Ардчиллын Баянбүрд” олон улсын хурал эхэллээ

Олон Улсын Ардчилсан Холбооны /IDU/ “Монгол Улс Ардчиллын Баянбүрд” сэдэвт хурал өнөөдөр өглөө Улаанбаатар хотод эхэллээ. Монгол Улсад анх удаа болж байгаа тус чуулганыг Ардчилсан нам, Олон Улсын Ардчилсан Холбоо /IDU/ хамтран зохион байгуулж байгаа юм. Хурлаар  ардчиллын замаар 34 жил замнаж буй манай улсын ардчиллын ололт амжилт, алдаа оноо, сорилт, сургамж, ирээдүйн талаар хэлэлцэх юм.

Олон улсын бага хурлын хүндэт зочдоор Олон Улсын Ардчилсан Холбооны даргын бие төлөөлөгч, Канадын парламентын гишүүн, Засгийн Газрын гишүүнээр ажиллаж байсан эрхэмсэг ноён Тони Клемент, Олон Улсын Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Др. Майкл Даст, Английн Консерватив Намын гадаад харилцаа хариуцсан дарга асан Филиппа Брүүм мөн Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Конрад Аденауэрын сангийн төлөөлөгчид болон Монгол Улс дахь гадаад орнуудын Элчин саядын яамдын төлөөлөл оролцож байна.

Зохион байгуулагч Ардчилсан намын зүгээс намын дарга Лу.Гантөмөр, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Э.Одбаяр, Ардчилсан намын даргын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн зөвлөх, элчин сайд асан Ц.Сүхбаатар, Ардчилсан намын дэд дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүд, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн төлөөлөл, нийтлэлч, Ардчилсан хөдөлгөөний анхдагч Б.Батбаяр нар оролцож байгаа юм.

Олон Улсын Ардчилсан Холбоо нь 1983 онд байгуулагдсан  бөгөөд Монгол Улсаас АН тус холбоонд 1993 онд нэгджээ. Холбоог Канад  улсын  Ерөнхий сайд асан Харпер гэж хүн тэргүүлдэг. Тус холбоонд нийт 65 орны баруун төвийн үзэл баримтлалтай 84 улс төрийн намууд элссэн.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...