“ЦӨХӨРЛӨӨ” баримтат гэрэл зургийн уралдаан шилдгүүдээ шалгарууллаа

Нэг зураг мянган үгнээс хүчтэй гэдэг. Уран бүтээлийн “Цөхөрлөө” нэгдлийн залуус энэ дөрөвдүгээр сарын 22-ноос 4-ний өдрүүдэд ЦӨХӨРЛӨӨ баримтат гэрэл зургийн уралдааныг олон нийтийн дунд  зарлажээ. Иргэдээс “ЦӨХӨРЛӨӨ”  пэйж хуудсанд нийт 54 оролцогчийн 99 гэрэл зураг ирснээс шилдэг таван бүтээлийг мэргэжлийн шүүгчид шалгаруулсан байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд СГЗ, Гамма агентлагийн үүсгэн байгуулагч С.Цацралт, Хүрээлэн төслийн удирдагч, байгалийн гэрэл зурагчин У.Ганбаяр, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн фото сэтгүүл зүйн багш Д.Оюунбат, мэргэжлийн зурагчин У.Одбаяр болон Цөхөрлөө уран бүтээлийн нэгдлийн баг хамт олон ажиллажээ.

Өнөөгийн Монголын нийгмийн үнэн төрхийг гэрэл зургаар харуулсан бүтээлүүдээс  М.Бат-Эрдэнийн “Архинаас биш амьдралаас” зураг тэргүүн байр, Б.Заяажаргалын “Амьдрахаас ч цөхөрлөө” фото зураг дэд байр, Б.Төрбатын “Орчин цагийн нүүдэлчид” фото зураг гуравдугаар байр эзэлжээ. Харин тусгай байрыг оролцогч Э.Буянзаяагийн “Хөгшин ба залуу” Б.Төрбат “Цэцэрлэгт хүрэх зам”  бүтээлээрээ авсан байна.

Иргэдийн өдөр тутмын амьдралд тулгарч буй асуудлыг харуулах зорилготой энэ үзэсгэлэнд мэргэжлийн фото зурагчид бус, жирийн иргэд, зургийн аппарат, гар утастай хэн боловч оролцох бололцоотой байснаараа  бусдад  илүү өргөн  боломж олгосон гэж “Цөхөрлөө” уран бүтээлийн нэгдлийнхэн онцолж байлаа.

Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр шилдэг 30 бүтээлийг “Corporate Convention center”-ийн үзэсгэлэнийн танхимд дэлгэсэн байна.

Цөхөрлөө гэрэл зургийн үзэсгэлэнгийн онцлох бүтээлүүдээс хүргэж байна.

Б.Заяажаргал “Амьдарлаас ч цөхөрлөө”
Хоёрдугаар байрын бүтээл
“Орчин цагийн нүүдэлчид” Б.Төрбат
Гуравдугаар байрын бүтээл
“Хөгшин ба залуу” Э.Буянзаяа
Тусгай байрын бүтээл
“Цэцэрлэгт хүрэх зам”
Б.Төрбат
Тусгай байрын бүтээл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлөх эрхийг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний...

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4...

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20...