Яармаг орчмын орон сууцнуудын шугам хоолойг сольж зэвтэй уснаас нь салгана

Яармаг орчмын орон сууцнуудын ус зэвтэй гардаг талаар оршин суугчдын гомдол их гардаг. Энэ нь тухайн бүс орчмын хорооллыг анх барьсан барилгын компаниуд магистраль шугамыг өөрийн хөрөнгөөр барихдаа хамгийн чанар муутай шугам хоолойг тавьсанаас болсон гэж мэргэжлийн хүмүүс дүгнэсэн. Тодруулж хэлбэл  Яармаг орчимд  анх орон сууц барьсан компаниудын барьсан 5.2 км чанар муутай шугам хоолойноос дараа дараагийн орон сууцнууд салаалж шугамаа татсанаас ийм байдалд хүрсэн гэсэн үг.  Тэгвэл Яармаг орчмын орон сууцны хороолллуудын шугам хоолойг энэ оны долдугаар сард сольж дуусгана гэж ХУД-ийн  Засаг дарга Ж.Алдаржавхлан хэллээ. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар шугам хоолойг шинэчлэн солих ажлыг хийх  ба тавдугаар сард ажлыг  эхлүүлж долдугаар сар гэхэд дуусгахаар төлөвлөсөн байна.

Тухайн бүс орчимд “PIAM”, “REC”гэх нэртэй хоёр компани 2014 онд магистраль шугамуудыг барьсан ажээ. Тухайн хоёр компани хар төмрөн голтой, стандартын  бус шугам хоолой тавьсанаас ийнхүү олон мянган айл өрх зэвтэй ус хэрэглэж эрүүл мэндээрээ хохирч, эргээд шугамыг дахин солихоос аргагүйд хүргэсэн нь харамсалтай.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг хална

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг...

БНСУ-ын шинэ ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ

Либерал намаас нэр дэвшигч И Жэ Мён Өмнөд Солонгосын...

Их аварга М.Даваажаргал сүмогийн ертөнцийг орхино

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх домогт их аварга Хакүхо...