спорт П.Мөрөн “ДАКАР РАЛЛИ”-д хоёр дахь удаагаа амжилттай оролцлоо Editor - 2026 оны 01 сарын 19 11:13 0 Тэртээ 1977 оноос эхлэлтэй авто спортын шилдгүүдийн тулаан болох “ДАКАР РАЛЛИ 2026” уралдаан Саудын Араб улсад энэ сарын 3-ны өдөр эхэлсэн. Манай улсаас тамирчин, ОУХМ П.Мөрөн хоёр дахь удаагаа тус тэмцээнд амжилттай оролцон бариандаа орж чадлаа. Тэрбээр 14 хоногийн хугацаанд нийт 8000 км замыг амжилттай туулж, General 29-р байр, Rally 2 ангилалд 19-р байр эзэллээ. П.Мөрөнгийн хувьд “DAKAR RALLY-2025” уралдаанд оролцож, 135 тамирчнаас нийлбэр дүнгээр 76 дугаар байрт орж байсан. Тэрбээр “Silk Way Rally” уралдааны гурван удаагийн аварга, “Asian Motocross” гуравдугаар байр, “Mongolian Motocross / Enduro Rally Championship”-ын долоон удаагийн аварга юм. “Russian EM Championship” болон “Baja Mongolia”-д есөн удаа түрүүлж байжээ. Өдгөө 28 настай П.Мөрөн удам дамжсан тамирчин бөгөөд түүний аав А.Пүрэвдорж нь мото спортын олон улсын хэмжээний мастер цолтой.