Home Нийгэм Э.Батшугар: Ирэх долоо хоногоос и-баримтыг автоматаар картаар нь бүртгэдэг болно

Э.Батшугар: Ирэх долоо хоногоос и-баримтыг автоматаар картаар нь бүртгэдэг болно

0
Э.Батшугар: Ирэх долоо хоногоос и-баримтыг автоматаар картаар нь бүртгэдэг болно

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Ирэх долоо хоногоос и-баримтыг автоматаар карт уншуулахад бүртгэдэг болно гэдгийг өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн ээлжит хуралдааны үеэр мэдэгдлээ.

Жишээлбэл, авто зогсоол зогссон 500 төгрөгийн төлбөрийг нийт и-баримт бүртгүүлэгчдийн 50 хувь нь уншуулдаггүй юм билээ. Зарим НӨАТ-ын баримт бүдэг хэвлэсэн байдаг.

Харин ирэх долоо хоногоос иргэд аль банкны картыг холбохоо сонгосноор автоматаар и-баримт бүртгэгдэж, цаас хэмнэх, ажил хөнгөвчлөх боломжтой болох нь ээ.

Ирэх долоо хоногт гурван банк энэ системд холбогдож байгаа. Цаашдаа бүх банк хамрагдах болно. ” гэж Э.Батшугар хэллээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here