Home Улс төр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Др.Курт М.Кэмпбэлл манай улсад айлчилна

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Др.Курт М.Кэмпбэлл манай улсад айлчилна

0
АНУ-ын төрийн  нарийн  бичгийн дарга Др.Курт М.Кэмпбэлл манай улсад  айлчилна

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др. Курт М.Кэмпбэлл 2024 оны 3 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна. Др. Курт М.Кэмпбэлл АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогчийн хувьд хийж буй гадаад айлчлалаа Япон Улс болон Монгол Улсаас эхлүүлж байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбэлл тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, Гадаад харилцааны яамны удирдлагатай тус тус уулзана. Айлчлалын хүрээнд хийх уулзалтуудын үеэр Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бататгах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцоно.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here