Home Дэлхий Сөүл хот таксинуудаа хүүхдийн суудлаар тоногложээ

Сөүл хот таксинуудаа хүүхдийн суудлаар тоногложээ

1
Сөүл хот таксинуудаа хүүхдийн суудлаар тоногложээ
БНСУ-ын Сөүл хотын таксинууд ирэх долоо хоногоос эхлэн 24 сараас доош насны хүүхдэд зориулсан автомашины суудалтайгаар  үйлчилгээнд явах нь ээ. 
Уг такси үйлчилгээ нь Сөүл хотын дарга О Се Хуны санаачилсан хүүхэд асрах иж бүрэн тусламжийн төслийн нэг хэсэг юм байна. Мөн хүүхдүүдийг өвчнөөс сэргийлэхийн тулд такси үйлчилгээний ариун цэвэрт онцгой анхаарал хандуулж байгаа ажээ. 
Сөүлд 2-оос доош насны хүүхэдтэй эцэг эхчүүд гар утасны програм ашиглан такси үйлчилгээнд  хамрагдах боломжтой ба хотын захиргаа таксины үйлчилгээг ашиглахад дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг хүүхдэд 100,000 воны ($76) үнэ бүхий, ихрүүдэд 200,000 воны ваучер буюу эрхийн бичгийг санал болгож байгаа юм байна.

1 COMMENT

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here