Home Нийгэм “Ice top” хамтлагийн гишүүн Коби хар тамхины хэргээр нэг жилийн ял авлаа

“Ice top” хамтлагийн гишүүн Коби хар тамхины хэргээр нэг жилийн ял авлаа

0
“Ice top” хамтлагийн гишүүн Коби хар тамхины хэргээр нэг жилийн ял авлаа
Ice top хамтлагийн гишүүн Коби  буюу С.Чулуунбаярт   шүүхээс нэг жилийн  хорих ял оноолоо. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Ice top хамтлагийн гишүүн Коби  буюу С.Чулуунбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202002520401 дугаартай хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүхээс шүүгдэгч С.Чулуунбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here