Home Улаанбаатар Нурах эрсдэлтэй байрыг нурааж 580 айлын орон сууц барьж эхэллээ

Нурах эрсдэлтэй байрыг нурааж 580 айлын орон сууц барьж эхэллээ

0
Нурах эрсдэлтэй байрыг нурааж 580 айлын орон сууц барьж эхэллээ
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нийтийн 34,35 дугаар байр нурах эрсдэлтэй оршин суугчид хүнд нөхцөлд амьдарч байсан. Тодруулбал өнгөрсөн хавар хүчтэй аадар бороо, салхи шуурганаас болж нурах эрсдэл үүсээд байсныг дүүргийн Онцгой комисс шуурхай арга хэмжээ авч, иргэдийг түрээсийн байрны төлбөр нөхцөлийг нь шийдвэрлэн эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх зэрэг арга хэмжээ авсан.
Энэ жил дахин төлөвлөлтийн гүйцэтгэгч шалгарч 580 айлын 4 блок шинэ барилга барих барилга буулгалтын ажил эхэллээ.
Шинээр барих орон сууц нь 1-р давхартаа үйлчилгээний талбайтай, 2-16 давхартаа 1-3 өрөө байрны сонголттой байх бөгөөд амрах талбай, тоглоомын талбай, чийрэгжүүлэх талбай, тохижилтын талбай, чөлөөт талбай ногоон байгууламжийг иргэд, оршин суугчдын аюулгүй байдал, ая тухыг бүрэн хангахуйцаар шинэлэг өнгө төрх орчин үеийн шийдлийг шингээсэн байхаар тооцож төлөвлөсөн.
Тайлбар байхгүй.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here