Home Нийгэм Францаас гал түймэр унтраах зориулалттай 21 машин иржээ

Францаас гал түймэр унтраах зориулалттай 21 машин иржээ

0
Францаас гал түймэр унтраах зориулалттай 21 машин иржээ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд 14,985,000 еврогийн өртөг бүхий дөрвөн төрлийн 42 автомашин 2021 онд бүрэн нийлүүлэгдэж дуусах юм.

Онцгой байдлын ерөнхий газар, Франц улсын “Десотел” компанитай 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр байгуулсан гэрээний дагуу эхний ээлжийн гал түймэр унтраах үндсэн албаны хоёр төрлийн 21 автомашин иржээ.

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр гал түймэр унтраах үндсэн албаны автомашин хүлээн авч байгаатай холбогдуулан төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн болон гал түймэр унтраах үндсэн албаны автомашины жолооч нарын сургалт, ашиглалт, засвар үйлчилгээний дадлага сургуулийг есдүгээр сарын 24-29-ний өдрүүдэд зохион байгуулжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here