Home Улс төр Ерөнхийлөгч Я.Содбаатараар тамгаа бариулна

Ерөнхийлөгч Я.Содбаатараар тамгаа бариулна

0
Ерөнхийлөгч Я.Содбаатараар тамгаа бариулна

Шинээр сонгоглсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баасан гарагийн морин цагт тангаргаа өргөнө. Тангараг өргөх ёслолын бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэдгийг албаны эх сурвалжууд өгүүллээ. Тангараг өргөж, тамгаа гардаж авснаар төрийн тэргүүн үүрэг ажилдаа албан ёсоор орох юм.

Шинэ Ерөнхийлөгч багаа ямар хүмүүсээр бүрдүүлэх нь олон нийтэд сонирхолтой сэдэв. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Шадар сайд асан Я.Содбаатар ажиллах нь тодорхо болжээ. Тэрбээр 2000 оны эхээр дэд сайдаас эхлэн Шадар сайд болтлоо дэвшин ажиллаж, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан нэгэн юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here