Home байгаль орчин Нийслэлийн ногоон бүсэд эргүүл ажиллаж эхэллээ

Нийслэлийн ногоон бүсэд эргүүл ажиллаж эхэллээ

0
Нийслэлийн ногоон бүсэд эргүүл ажиллаж эхэллээ

Нийслэлийн ногоон бүсэд шар өвс, ой хээрийн түймрээс урьдчилан  сэргийлэх ажлыг эрчимжүүллээ.Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хамтран ногоон бүсийн тодорхой чиглэлүүдэд хөдөлгөөнт  эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Л.Тэгшбаяр нар хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэх байгууллагын холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.

Хөдөлгөөнт эргүүл 2021 оны дөрөвдүгээр сарын 6-наас зургаадугаар сарын 10 хүртэл ажиллана.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here