Home Улс төр Сайд З.Мэндсайханд хүсэлт тавьсан задгай талбайд худалдаа эрхлэгч 4700 хүн вакцинд хамрагджээ

Сайд З.Мэндсайханд хүсэлт тавьсан задгай талбайд худалдаа эрхлэгч 4700 хүн вакцинд хамрагджээ

0
Сайд З.Мэндсайханд хүсэлт тавьсан задгай талбайд худалдаа эрхлэгч 4700 хүн вакцинд хамрагджээ
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Нарантуул” болон бусад томоохон зах, худалдааны төвүүдэд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж ажиллахыг уриалж ажилласан юм. Энэ үеэр “Нарантуул” захын задгай талбайд худалдаа эрхэлдэг 4700 хүн Ковид-19-ийн вакцинд хамруулж өгөх хүсэлт тавьсныг УОК-ын гишүүний хувиар шуурхай шийдвэрлэж өгчээ.
Задгай талбайд худалдаа эрхлэгчдийг өнгөрсөн сарын 31-нээс БЗД-ийн 133-р сургууль дээр вакцинжуулсан байна. Худалдаа эрхлэгчид болон “Нарантуул трейд” ХХК-ийнхан залуу сайд З.Мэндсайханд асудлыг шуурхай шийдвэрлэж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here