Home Онцлох Бөхийн өргөөнд 100, Яармаг дахь спортын ордонд 400 ор дэлгэнэ

Бөхийн өргөөнд 100, Яармаг дахь спортын ордонд 400 ор дэлгэнэ

0
Бөхийн өргөөнд 100, Яармаг дахь спортын ордонд 400 ор дэлгэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээний талаар хэлэлцжээ.

ЗГХМОНХГ-ын өгсөн мэдээллээр улсын хэмжээнд 233,000 орчим иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Зургаан эмнэлгийг 1,440 ороор өргөтгөж, Уламжлалт анагаах ухааны зургаан эмнэлгийн 400, есөн тусгаарлах байранд 620 орыг нөөцөд авсан байна.

Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар:

  • 11 зочид буудалд 932
  • Дотоод хэргийн их сургуулийн оюутны дотуур байранд 300
  • Батлан хамгаалах их сургуулийн сонсогчдын байранд 200
  • Яармаг дахь спортын ордонд 400
  • Бөхийн өргөөнд 100 ор тус, тус дэлгэхээр бэлдэж байгаа аж.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here