Home Дэлхий Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон коронавирусын халдвар авчээ

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон коронавирусын халдвар авчээ

0
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон коронавирусын халдвар авчээ

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдож, тусгаарлагдсан тухай BBC агентлаг дөнгөж сая мэдээллээ. Дэлхийн аж үйлдвэржсэн их долоон гүрний удирдагчдаас Covid-19 өвчнөөр гурав дахь хүн өвчилсөн нь энэ юм.

Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон нар коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрч байв. Франц улс нь коронавирусийн халдварын 2.4 сая батлагдсан тохиолдолтойгоор Баруун Европт нэгд, дэлхийд тавд жагсаж байгаа бол 59 мянга гаруй хүн нас барсан үзүүлэлтээр Итали, Их Британийн дараа Европт гуравт, дэлхийд долоод жагсаж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here