Home Дэлхий АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ковид-19-ийн халдвар авчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ковид-19-ийн халдвар авчээ

0
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ковид-19-ийн халдвар авчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон тэргүүн хатагтай Мелания нарын  шинжилгээний хариу эерэг буюу коронавирусийн халдвар авчээ. “АНУ-ын тэргүүн хатагтай бид хоёрын өчигдөр орой өгсөн шинжилгээний хариу эерэг гарлаа. Бид хамтдаа тусгаарлагдаж, нэн даруй эмчилгээг эхлүүлсэн. Бид хамтдаа үүнийг даван туулж чадна” хэмээн Трамп жиргэжээ.

Ийнхүү АНУ-д коронавирусийн халдвараар 7 сая 494 мянга 671 хүн халдвар авсны нэг нь Дональд Трамп өөрөө боллоо. Цар тахлын улмаас АНУ-д 212 мянга 660 хүн нас барж, 4 сая 700 мянга гаруй хүн эдгэрчээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here