Home Нийгэм “Найрамдал” цогцолбор зуны ээлжийн хаалтаа хийв

“Найрамдал” цогцолбор зуны ээлжийн хаалтаа хийв

0
“Найрамдал” цогцолбор зуны ээлжийн хаалтаа хийв

Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын 2020 оны  зуны ээлжүүд амжилттай зохион байгуулагдаж сүүлчийн ээлж буюу 4-р ээлжийн хаалтын үйл ажиллагаа боллоо. Тус ээлжийн хаалтын ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа ,Гэр бүл, Хүүхэд ,залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, Найрамдлын элч дуучин Ч.Уранхолбоо нар зочноор оролцож хүүхэд багачуудтай нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөлөө.

Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” цогцолбор амрагч хүүхэд багачуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний үерхэл нөхөрлөлийг бэхжүүлэх, шинэ мэдлэг мэдээллийг олгох, авъяас чадварыг нээх, оролцоог нь хангахад нь чиглэсэн 30 гаруй төрлийн хөгжлийн хөтөлбөрүүдийг амжилттай зохион байгуулж Улсын онцгой комиссоос баталсан “Хүүхдийн зуслан ажиллуулах түр журам”-ыг нарийн чанд баримтлан ажиллажээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here