Home Онцлох Үдээс хойших шинжилгээгээр коронавирусийн халдварын 37 тохиолдол нэмэгдэж 98 боллоо

Үдээс хойших шинжилгээгээр коронавирусийн халдварын 37 тохиолдол нэмэгдэж 98 боллоо

0
Үдээс хойших шинжилгээгээр коронавирусийн халдварын 37 тохиолдол нэмэгдэж 98 боллоо

Эрүүл мэндийн яамнаас 16:46 цагт мэдээлэл хийв. Энэ үеэр

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-Тэрбээр “Үдээс хойших шинжилгээний хариу гарч дахин 37 хүний хариу ЭЕРЭГ гарлаа.

Өнөөдөр өглөөний байдлаар ОХУ-аас ирсэн оюутнуудаас 18 тохиолдол илрээд байсан. Ингэснээр өчигдөр ОХУ-аас ирсэн сонсогчдоос халдварын 55 тохиолдол илэрлээ.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 98 бүртгэгдэж байна.

Үүнээс 15 нь эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан бол одоогоор 83 халдвартай иргэн эмчүүлж байна” гэв.