Home Нийгэм Байгалийн түүхийн музейн уулзвараар зүүн эргэхийг хязгаарлажээ

Байгалийн түүхийн музейн уулзвараар зүүн эргэхийг хязгаарлажээ

0
Байгалийн түүхийн музейн уулзвараар зүүн эргэхийг хязгаарлажээ

Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр Байгалийн түүхийн музейн уулзварыг урдаас буюу Цахилгаан холбооны уулзвараас ирж буй урсгалыг чөлөөтэй нэвтрүүлэх үүднээс тус уулзварыг хойноос зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Иймд хөдөлгөөнд оролцож буй жолооч нар МУИС-ийн уулзвар нэвтрэхийн тулд Бага тойруу болон НҮБ-ын гудамжаар хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Тээврийн цагдаагийн газар