Home Онцлох Гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

0
Гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

ЖДҮ-ийн сангаас өөртөө болон бусдад давуу байдал үүсгэн зээл авсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарт АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж  хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорын хяналтад өгөөд  байсан. Тэгвэл прокуророос уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. 

УИХ-ын гишүүн Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХК-д 950 сая төгрөгийн санхүүжилт авсан бол УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Сафир стоун” компанидаа 1.2 тэрбум төгрөгийн зээл авахдаа барьцаагүйгээр олгохыг хүсээд, аливаа эрсдлийг гишүүний хувиар хариуцахаа мэдэгдсэн байсан юм.