Home Онцлох Давтан шинжилгээгээр дахин нэг хүн халдвар авсан нь батлагдлаа

Давтан шинжилгээгээр дахин нэг хүн халдвар авсан нь батлагдлаа

0
Давтан шинжилгээгээр дахин нэг хүн халдвар  авсан нь батлагдлаа

Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан нэг хүний давтан шинжилгээний хариу эерэг гарснаар Монгол Улсад  коронавирусний халдвартай хүний тоо дахин нэгээр нэмэгдэж 16 боллоо. Уг хүн нь гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө хойд хилээр манай улсад орж ирсэн  бөгөөд ганцаар  тусгаарлагдсан байна. Эхний шинжилгээгээр хариу сөрөг бую  халдваргүй гэж гарсан ч дөрөвдүгээр сарын 7-8-нд шилжих өдрийн давтан шинжилгээгээр халдвартай болох нь илэрчээ.

ХӨСҮТ-ийн дарга Нямхүү, эхний шинжилгээгээр  вирус илрэхгүй ч давтангаар ийнхүү илэрч байгаа тохиолдол гарч байгаа  нь эмнэлгэийн 14 хоногийн хорио,  гэрийн 21 хоногийн тусгаарлалтын ач холбогдлыг харуулж байна гэв.