Home Нийгэм Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах “Яармаг” төслийн байршлыг тогтооно

Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах “Яармаг” төслийн байршлыг тогтооно

0
Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах “Яармаг” төслийн байршлыг тогтооно

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал маргааш хуралдахаар товложээ. Хурлаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил батлах тухай асуудлыг хэлэлцэх юм байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн  4,5,6,7,8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 268 га талбайд гэр хорооллыг барилгажуулах “Яармаг” төслийн байршлыг хэлэлцэх юм.

Өмнө нь Хан-Уул дүүргийн иргэдээс авсан судалгаагаар 80.3 хувь нь Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдах хүсэлтээ илэрхийлжээ.