Home Дэлхий Коронавирусний халдвар авсан хүмүүсийн тоо нэг сая давлаа

Коронавирусний халдвар авсан хүмүүсийн тоо нэг сая давлаа

0
Коронавирусний халдвар авсан хүмүүсийн тоо нэг сая давлаа

Коронавирусний халдвар авсан хүмүүсийн тоо дэлхийн хэмжээнд 1 саяд хүрч, нас барагсдын тоо 53 мянга даваад байна.

  • АНУ-д 250 мянган тохиолдол бүртгэгдэж, 6000 гаруй хүн нас барав.
  • Япон улс АНУ, Англи, Хятад  гэх мэт 70 гаруй орны жуулчдыг энэ сарын гурван хүртэл хилээр нэвтрүүлэхгүй гэж шийдсэн байсан хориглолтын хугацаагаа 14 хоногоор сунгав.
  • БНХАУ-ын  Ухань хотын удирдлагууд иргэдээ шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг зөвлөж, хоёр сарын хөл хорио тогтоолоо.
  • БНСУ-д коронавирусний 10 мянган тохиолдол бүртгэгдэж уг вирусний халдвар 10 мянгаас давсан Азийн хоёр дахь улс боллоо. Халдвар авсан иргэдийн бараг 60  хувь нь эдгээд байгаа аж.