Home Онцлох Коронавирусний зургаа дахь тохиолдол бүртгэгдлээ

Коронавирусний зургаа дахь тохиолдол бүртгэгдлээ

0
Коронавирусний зургаа дахь тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр Монгол улсад коронавирусний зургаа дахь халдвар бүртгэгдсэн талаар  мэдээллээ. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүгийн хэлснээр Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэний шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарчээ.

Бид Төв лабораторийн шинжилгээг хүлээлгүйгээр хүнээ яаралтай оношилж, илрүүлэх зорилгоор түргэвчилсэн оношлуурыг ашиглаж эхлээд байгаа. Төв лабораторид мөн шинжилгээ хийж байгаа. Үдээс хойш хариу нь гарна гэж Д.Нямхүү хэллээ.