Home Онцлох Түр зогсоогоод байсан нүүрсний экспортыг өнөөдрөөс эхлүүллээ

Түр зогсоогоод байсан нүүрсний экспортыг өнөөдрөөс эхлүүллээ

0
Түр зогсоогоод байсан нүүрсний экспортыг өнөөдрөөс эхлүүллээ

Монгол Улсын нүүрсний экспортыг коронавирустэй холбоотойгоор түр зогсоод байсан бол  өнөөдрөөс дахиж экспортлож эхэлснийг  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ. Замын-Үүд боомтоор нүүрс тээвэрлэсэн автомашинууд халдваргүйжүүлэлт, ариутгалын холбогдох шаардлагыг ханган БНХАУ руу гарч эхэлсэн  байна.

Нүүрс, газрын тос,  бусад ашигт малтмалын экспортыг энэ сарын 15-наас эхлэн хийж эхлэхээр Засгийн газар шийдсэн ба холбогдох бэлтгэлийг сайтар хангасан нөхцөлд энэ хугацаанаас өмнө экспортыг эхлүүлнэ гэж мэдэгдэж байсан юм.