Home Онцлох Нийслэлд шинийн нэгнээс гуравныг дуустал нийтийн тээвэр үйлчлэхгүй

Нийслэлд шинийн нэгнээс гуравныг дуустал нийтийн тээвэр үйлчлэхгүй

11
Нийслэлд шинийн нэгнээс гуравныг дуустал нийтийн тээвэр үйлчлэхгүй

Нийслэлийн Онцгой байдлын комисс хуралдаж байна. Уг хурлаас энэ сарын 23-27 хүртэл буюу маргаашаас эхлэн шинийн гуравны өдрийг дуустал нийслэл Улаанбаатар хотод нийтийн тээвэр үйлчлэхгүй байх, бүрэн зогсоохоор тогтлоо.

Учир нь Цагаан сарын баярын өдрүүдэд нийтийн тээврээр үйлчлэх нь шинэ төрлийн коронавирусийн халдвар тархах нөхцөл болж, болзошгүй эрсдэл учруулах магадлалтай хэмээн үзэж уг шийдвэрийг гаргав.

2-р сарын 23-наас 24-ний шилжих шөнийн 00:00 цагаас 27-ны 06.00 цагийн хооронд нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсооно. Автобус явахгүй.

11 COMMENTS

  1. Тэр хаан банкны гадаа бөөгнөрсөн хөгшчүүдээ яах болж байна. Ажил амууд чинь зөрөөд байна ХОТЫН ДАРГАА

  2. Явган хүн болон автомашины хөдөлгөөнийг бүрэн зогсооно уу? Бүгд цагаан сараар золгоно гээд байна шүү. Өнөөдөр дэлгүүр, хүнсний захуудаас хүмүүс цагаан сарын бэлтгэл зүйлс болох хэвийн боов, салатны материалиавч байна шүү

Comments are closed.