Home Дэлхий Корона вирусын халдварын улмаас нас барагсдын тоо эрчимтэй нэмэгдэж байна

Корона вирусын халдварын улмаас нас барагсдын тоо эрчимтэй нэмэгдэж байна

0
Корона вирусын халдварын улмаас нас барагсдын тоо эрчимтэй нэмэгдэж байна

Хамгийн сүүлийн мэдээллээр Хятад улсад коронавирусын халдвараар нас барсан хүний тоо 170-д хүрч, нийт халдвар авсан хүний тоо даруй нэмэгдэж 7800 болжээ.

Халдварын улмаас нас барсан хүний тоо эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд ДЭМБ-ын Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хөтөлбөрийн тэргүүн Майкл Райн дэлхий нийт бүхлээрээ анхаарал сэрэмжтэй байхыг санууллаа.

Өчигдрийн байдлаар Хятадаас гадна бусад 17 оронд уг вирусын халдвар бүртгэгдээд байсан бол өнөөдөр өглөөний байдлаар дахин 2 улсад халдвар бүртгэгджээ.

БНХАУ дахь халдварын түвшинг ДЭМБ маш аюултай гэсэн жагсаалтад оруулсан ба авиа компаниуд  нислэгээ цөөлж, IKEA тус улс дахь салбаруудаа, Google компани  оффисоо хаасан байна.