Home Шуурхай мэдээ Хятадуудаас авлига авахаар завдсан түшмэлийг цагдан хорихоос шүүх татгалзлаа

Хятадуудаас авлига авахаар завдсан түшмэлийг цагдан хорихоос шүүх татгалзлаа

0
Хятадуудаас авлига авахаар завдсан түшмэлийг цагдан хорихоос шүүх татгалзлаа

Зам, тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ Дарханы замыг барьж байгаа Хятадын компанийн хүмүүсээс авлига авч байгаад АТГ-т газар дээрээ баригдсан. Түүнд холбогдох шүүх хурал өнөөдөр болжээ.

Зам тээврийн яамны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын санал баримтаар нотлогдохгүй байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.