Home Шуурхай мэдээ НӨАТ-ын буцаан урамшууллыг улирал тутам олгохоор боллоо

НӨАТ-ын буцаан урамшууллыг улирал тутам олгохоор боллоо

0
НӨАТ-ын буцаан урамшууллыг улирал тутам олгохоор боллоо

НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг жилээр тооцож олгодогийг  бид  мэднэ. Тэгвэл Татварын багц хуулиар ирэх оноос эхлэн НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгохоор болсон байна. Үүнтэй холбоотой төлбөрийн баримт олголтод ямар нэгэн өөрчлөлт орохгүй аж.

Тэгэхээр нэгдүгээр сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 31-ны хооронд бараа бүтээгдэхүүн худалдан авахад төлсөн төлбөрийн баримтын урамшууллыг дөрөвдүгээр сарын 20-ны дотор олгох юм. Мөн төлбөрийн баримтыг бүртгүүлэхэд интернет орчин шаардлагагүй болсон байна.