Home ангилалгүй Дуучин Ариана Гранд өвдөж тоглолтоо хойшлууллаа

Дуучин Ариана Гранд өвдөж тоглолтоо хойшлууллаа

0
Дуучин Ариана Гранд өвдөж тоглолтоо хойшлууллаа

Тоглолтоо хийхээр төлөвлөөд  байсан дуучин Ариана Гранд биеийн  байдлаасаа болж тоглолтоо хойшлуулахаас аргагүй байгаа талаараа инстаграммдаа оруулжээ. Түүний толгой тэсэхийн аргагүй өвдөх болсон бөгөөд амьсгалахад ч  хүндрэлтэй байгаа гэнэ. Энэ  байдал түүний өнгөрсөн сард  Лондонд хийсэн тоглолтоос хойш үргэлжилж байгаа аж. Бие маань яг яагаад өвдөөд  байгааг хэлж мэдэхгүй байна, ямартай ч үзүүлэх цаг  нь болсон бололтой гэж Ариана хэлжээ. Тэрээр ирэх 12 дугаар сар хүртэл аялан тоглолт хийхээр төлөвлөсөн байсан ч ийнхүү түр завсарлахаас аргагүйд хүрсэн байна. Түүний энэ мэдээг сонссон шүтэн бишрэгчид нь эрүүл мэндээ хамгийн түрүүн бодохыг зөвлөжээ.