Home Дэлхий Матарт бариулсан залуу нүд рүү нь хуруугаа зоож амь аврагджээ

Матарт бариулсан залуу нүд рүү нь хуруугаа зоож амь аврагджээ

0
Матарт бариулсан залуу нүд рүү нь хуруугаа зоож амь аврагджээ
Австралийн Күйнслэндийн Кэйп Йорк эрэгт загасчилж явсан иргэн матарт бариулсан ч  эрэлхэгээр тулалдан амь гарсан явдал энэ сарын 10-нд болжээ. Грейг Дикмэн нэртэй 54 настай иргэн загасчилж яваад матранд хөл, гараа зуулгуулсан бөгөөд матар түүнийг ус руу чирэх үед залуу амь гарахын тулд хамаг хүчээрээ тэмцсэн байна. Тэрээр матрын нүд рүү хуруугаа зоосон бөгөөд энэ үед матар эрүүгээ ангайж залуу ч зугатаж амжжээ. Тэрээр хөл болон гар нь маш хүнд гэмтэлтэй ч машинаа унан гэр рүүгээ дөхсөн  бөгөөд хөрш нь түүнийг олж эмнэлэгт хүргэсэн  байна. Түүний биеийн байдал хүнд байгаа ба хэд хэдэн мэс засалд оржээ.