Home Дэлхий Шимпанзегийн зурсан зургийг дуудлага худалдаанд оруулж 250 мянган доллараар худалдана

Шимпанзегийн зурсан зургийг дуудлага худалдаанд оруулж 250 мянган доллараар худалдана

0
Шимпанзегийн зурсан зургийг дуудлага худалдаанд оруулж 250 мянган доллараар худалдана
Конго нэртэй зураг зурах авьяастай шимпанзе 1954-1964 онд амьдарч байсан бөгөөд амьдралынхаа туршид 400 гаруй абстракт зураг зурсан байдаг. Тэгвэл Конгогийн зурсан 55 зургийг ирэх 12 дугаар сард  Лондон галлерейд дуудлага худалдаагаар худалдахаар  болжээ. Зургуудыг амьтан судлаач, зураач Дезмонд Моррис эзэмшиж байсан бөгөөд цуглуулга ойролцоогоор 250 мянган ам доллар хүрнэ гэж тооцоолжээ. Тодруулбал,  цуглуулгын зургуудыг 1850-7400 ам долларын хооронд үнэлж байгаа юм байна.