Home Онцлох Цэцэрлэг, асрамжийн газрын хүүхдүүдэд томуугийн вакцин үнэ төлбөргүй хийнэ

Цэцэрлэг, асрамжийн газрын хүүхдүүдэд томуугийн вакцин үнэ төлбөргүй хийнэ

0
Цэцэрлэг, асрамжийн газрын хүүхдүүдэд томуугийн вакцин үнэ төлбөргүй хийнэ

МУ-ын Засгийн газрын хөрөнгөөр, НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан эхний ээлжийн томуугийн 159.500 хүн тун  вакциныг Эрүүл мэндийн яам өнөөдөр хүлээн авлаа.   Уг вакцинаар Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн төрийн өмчийн 233 цэцэрлэг, 6 асрамжийн төвийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй дархлаажуулах бөгөөд дархлаажуулалт эхэлсэн гэж тус яамнаас мэдээллээ.
Хэрэв та сайн  дураар  Улирлын томуугаас сэргийлэх дархлаажуулалтад хамрагдахыг хүсвэл ХӨСҮТ-ийн сэргийлэх тарилгын кабинетад 8.30-14.30 цагийн хооронд хийж байгаа юм байна. Вакцин нэг хүн тун нь 15 мянган төгрөгийн үнэтэй ажээ.