Home Онцлох Паттаяагийн ДАШТ-ээс М.Анхцэцэг хүрэл медаль хүртэв

Паттаяагийн ДАШТ-ээс М.Анхцэцэг хүрэл медаль хүртэв

0
Паттаяагийн ДАШТ-ээс М.Анхцэцэг хүрэл медаль хүртэв
December 3, 2017 - Anaheim, California, U.S - Mongolia's Ankhtsetseg Munkhjantsan enjoys a successful snatch lift while competing in the Women's 75kg Group A competition at the 2017 International Weightlifting Federation World Weightlifting Championships at the Anaheim Convention Center. (Credit Image: © Michael Goulding via ZUMA Wire)

Тайландын Паттаяа хотноо болж буй хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг жинд М.Анхцэцэг огцом өргөлтөөр 110 кг туухайг өргөж хүрэл медалийн эзэн болов.

Энэ удаагийн ДАШТ-ий энэ жинд огцом өргөлтөөр алт, мөнгөн медалийг 111 кг өргөсөн БНСУ-ын Ли Жи Ён , Ким Су Хён нар хүртлээ. М.Анхцэцэгийн энэ медаль нь ДАШТ-ээс хүртэж буй хоёр дахь хүрэл медаль болж байна.