Home Онцлох Баянхошууны тойргоос “Жанцан дэлгүүр” хүртэлх замын хөдөлгөөнийг бүрэн хаана

Баянхошууны тойргоос “Жанцан дэлгүүр” хүртэлх замын хөдөлгөөнийг бүрэн хаана

0
Баянхошууны тойргоос “Жанцан дэлгүүр” хүртэлх замын хөдөлгөөнийг бүрэн хаана

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Баянхошуу дэд төвийн Сонгинохайрхан дүүргийн 8-р хороонд хийгдэж буй Гадна дулааны шугам сүлжээний угсралтын ажлын хүрээнд Хувьсгалчдын гудамжны автозамд сэтэлгээ хийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр бэлтгэлээ ханган ажиллаж байна.

Тиймээс 2019.09.29-ний шөнийн 00:00 цагаас өглөөний 08:00 цаг хүртэлх хугацаанд Баянхошууны тойрог буудлаас Баянхошуу Жанцан дэлгүүрийн буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг бүрэн хаахаар болсон байна.