Home ангилалгүй Чөлөөт бөхийн ДАШТ Нур-Султан хотод болно

Чөлөөт бөхийн ДАШТ Нур-Султан хотод болно

0
Чөлөөт бөхийн ДАШТ Нур-Султан хотод болно

НУР-СУЛТАНД ЗОДОГЛОХ ЭНЭТХЭГ,  ЭЗЭН ОРНЫ ХҮЧТЭНҮҮД

“Токио-2020” олимпын наадмын эрх олгох чөлөөт бөхийн ДАШТ энэ сарын 14-22-нд Казахстаны Нур-Султан хотод болно. Сүүлийн жилүүдэд бөхийн хөгжлөөр тэргүүлэх орнуудын нэг болоод буй Энэтхэгийн шигшээ баг тэмцээнд оролцох бүрэлдэхүүнээ албан ёсоор зарлажээ. Багийн бүрэлдэхүүнд “Лондон-2012” олимпын наадмын мөнгөн, “Бээжин-2008” олимпын хүрэл медальт, тус улсын анхны дэлхийн аварга Сушил Кумар, ДАШТ-ий мөнгөн, хүрэл медальт, Азийн наадмын аварга Бажранг Пунья, Энэтхэг улсын олимпын анхны эмэгтэй медальт бөх Сакши Малик тэргүүтэй шилдгүүд багтжээ.

Энэтхэгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг
57 кг: Рави Кумар,

61 кг: Рахул Аваре

65 кг: Бажранг Пунья

70 кг: Каран

 74 кг: Сушил  Кумар

 79 кг: Житендер

86 кг: Депак Пунья

92 кг: Парвеен,

97 кг: Маусам Хатри

125 кг: Сумит

Эмэгтэйчүүдийн шигшээ баг

50 кг: Сеема

53 кг: Винеш

 55 кг: Лалита

 57 кг: Сарита

 59 кг: Поожа Жандах

62 кг: Сакши Малик

 65 кг: Навжот Каур

 68 кг: Дивья Какран

 72 кг: Комад Багван Гоул

 76 кг: Киран

ЭЗЭН ОРНЫ БӨХЧҮҮД

Казахстан улс эрэгтэйчүүдийн багаа сонгожээ. Казах эрчүүдээс өнгөрсөн жилийн дэлхийн дэд аварга Нурислам Санаев (Артас Санаа), ДАШТ-ий хүрэл медальт, Азийн гурван удаагийн аварга Казахстаны Даулет Ниязбеков нарын тэргүүтэй шилдэг бөх багтжээ.

Казахстаны эрэгтэйчүүдийн шигшээ баг
57 кг: Нурислам Санаев
61 кг: Расуль Калиев
65 кг: Даулет Ниязбеков
70 кг: Нуркоза Кайпанов
74 кг. Данияр Кайсанов
79 кг: Галымжан Уссербаев
86 кг. Адилет Давлумбаев
92 кг: Нургали Нургайпули
97 кг: Алишер Йергали
125 кг: Олег Болтин