Home Онцлох Чендүд болж буй “Цагдаагийн олимп”-оос хос алтан медаль хүртэв

Чендүд болж буй “Цагдаагийн олимп”-оос хос алтан медаль хүртэв

0
Чендүд болж буй “Цагдаагийн олимп”-оос хос алтан медаль хүртэв

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сычуань мужийн Чендү хотод зохион байгуулагдаж буй “Цагдаагийн олимп”-д манай улсын цагдаа, дотоодын цэргийн баг, тамирчид оролцож байгаа билээ.

Жүдо бөхийн эмэгтэй 78кг жинд МУГТ, Эргүүл хамгаалалтын газрын Төрийн хамгаалалтын хэлтсийн офицер, цагдаагийн дэд хурандаа Х.Батхишиг, эрэгтэй 66кг жинд ОУХМ, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүлчин, ахлах ахлагч С.Батгал нар барилдаж тус тус алтан медаль, эрэгтэй 95 кг жинд Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын аж ахуйн офицер цагдаагийн дэслэгч М.Гантогтох барилдаж мөнгөн медаль хүртлээ.

Тэмцээн өнөөдөр /2019.08.12/ Жиу-жицу бөхийн төрлөөр үргэлжилж байна.