Алдарт дуучин Бритни Спирс фитнеес дасгалжуулагч, загвар өмсөгч залуутай болзоод бараг 3 жил болж байгаа. Түүнийг Сэм Асгари гэдэг бөгөөд залуу 1994 онд Иранд төрсөн Бритнигээс 14 дүү юм. Тэд хамтдаа бэлтгэл хийж буй бичлэгээ инстаграм болон фэйсбүүктээ байнга оруулдаг бөгөөд алдарт дуучны болзоот залуу төдийгүй хувийн дасгалжуулагч нь болжээ. Тэгвэл Бритнигийн царайлаг, булчинлаг найз залуу анх бусдын л адил таарсанаа идчихдэг, махлаг нэгэн байсан бөгөөд түүнийг хэрхэн царайлаг булчинлаг загвар өмсөгч болж, поп одын найз залуу болох болсон түүхийг сөхье. Тэрээр 1994 оны 03 дугаар сард Ираны Тегеранд төрсөн бөгөөд аав нь ачааны машины жолооч хийхээр болсон тул 2 настайдаа Лос Анжелест нүүж ирсэн байдаг.



