Home Дэлхий Автобус хүлээж зогссон сурагч охид руу хутгатай залуу дайрч хөнөөжээ

Автобус хүлээж зогссон сурагч охид руу хутгатай залуу дайрч хөнөөжээ

0
Автобус хүлээж зогссон сурагч охид руу хутгатай залуу дайрч хөнөөжээ

 Автобусны буудал дээр зогсч байсан хүмүүс рүү дайрч хүмүүсийг хутгалан хөнөөж бэртээсэн балмад хэрэг өнөөдөр Японы Кавасаки хотод гарчээ. 30 орчим насны залуу гартаа хутга барьж очин  автобус хүлээж зоссон хүмүүс рүү шалтгаангүйгээр дайрч 3 хүнийг  хөнөөж 19 хүнийг шархдуулсан  байна. Хохирогчдын ихэнх нь Католик сургуулийн сурагч охидууд байсан бөгөөд гэмт этгээд энэ үеэрээ өөрийгөө ч хороожээ.

Ерөнхий сайд  Шинзо Абэ, балмад хэрэг гарч үүнд нь бага насны хүүхдүүд өртсөнд гүнээ харамсч буйгаа хэлээд ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахад цаашид анхаарч  ажиллана гэдгээ хэлжээ.