Home ангилалгүй Н.Түвшинбаяр жүдо бөхийн гран при тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Н.Түвшинбаяр жүдо бөхийн гран при тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

0
Н.Түвшинбаяр жүдо бөхийн гран при тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Өвөр Монголын өөртөө засах орны Хөххотод жүдо бөхийн Гран при тэмцээн гурван өдөр болж өчигдөр өндөрлөлөө. Өчигдөр олимпын алт мөнгөн медальт Н.Түвшинбаяр аварга +100 кг-д мөнгөн медаль хүртсэн байна.

Мөн өчигдөр -100 кг-д өрсөлдсөн Л.Отгонбаатар хүрэл, -66 кг-ын жинд өрсөлдсөн Ё.Басхүү тэмцээний эхний өдөр хүрэл медаль хүртжээ.

Ийнхүү Монголын жүдочид нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар багийн дүнгээр 11 дүгээр байрт шалгарсан бол БНСУын баг тамирчид 4 алт, 2 хүрэлтэйгээр тэргүүлжээ.