Home Онцлох Долоон улсад суух Элчин сайдын нэрийг Ерөнхийлөгчид өргөн барихаар шийдлээ

Долоон улсад суух Элчин сайдын нэрийг Ерөнхийлөгчид өргөн барихаар шийдлээ

0
Долоон улсад суух Элчин сайдын нэрийг Ерөнхийлөгчид өргөн барихаар шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар зарим оронд суух Элчин сайдаар томилуулах асуудлыг хэлэлцжээ. Монгол Улсаас:

–  Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж

–  Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжав

–  Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэг

–  Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямдоржийн Анхбаяр

–  Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазар

–  НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболд

–  Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэн нарыг томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо.