Home Улс төр УИХ дахь АН-ын зөвлөл Түр хороонд санал хүргүүлжээ

УИХ дахь АН-ын зөвлөл Түр хороонд санал хүргүүлжээ

0
УИХ дахь АН-ын зөвлөл Түр хороонд санал хүргүүлжээ

Монгол Улсын Их Хурлаар Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо байгуулсантай холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан зөвлөл Ардчилсан намаас ирүүлсэн санал, дүгнэлтийг үндэслэн дараах зарчмын байр суурийг илэрхийлж байна. Үүнд: