Home Дэлхий Ким Жон Ун Владивостокт хөл тавилаа

Ким Жон Ун Владивостокт хөл тавилаа

0
Ким Жон Ун Владивостокт хөл тавилаа

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй уулзахаар Владивосток хотод иржээ. ОХУ-ын төв телевиз умардын удирдагчийн ОХУ-д хувийн галт тэрэгнээсээ бууж буй агшныг дамжуулсан байна.

Ким Жон Уныг ОХУ-ын хил давсны дараа Хасан өртөөн дээр цэцэг болон орос заншлаар талх, давстай угтсан бөгөөд умардын удирдагч ОХУ-д хөл тавьсандаа баяртай байна гэж хэлснийг ТАСС агентлаг  дамжууллаа.  ОХУ-ын албаны нэлээд  олон хүн түүнийг галт тэрэгний буудал дээр  угтсан  бөгөөд тэдэн дунд Путин байсангүй.
Тэдний уулзалт маргааш  эхлэх  бөгөөд энэ уулзалтаас албан ёсны ямар нэгэн гэрээ хэлэлцээ үзэглэхгүй юм.